Байр суурь: Төсвийн тодотголын талаар хэн юу хэлэвБайр суурь: Төсвийн тодотголын талаар хэн юу хэлэв
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 23
Төсвийн тодотголыг намрын чуулган эхлэхээс өмнө баталж, ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс тэтгэвэр, цалинг нэмэхээр Засгийн газар тооцож байсан ч өнөөдрийг хүртэл УИХ-аар эцэслэн баталсангүй. Тодотгол батлагдвал 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 300 мянган төгрөгөөр нэмэгдэхээс гадна төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх боломж бүрдэх юм. Гэвч эдийн засагчид төсвийн орлого тасарсан энэ үед зарлага нэмэгдүүлэх нь инфляц болон өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол улстөрчдийн байр суурь зөрж, зарим нь тодотголыг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол батлагдвал арваннэгдүгээр сарын 01 гэхэд 769 мянган төгрөгийн тэтгэвэр 300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Хүнд цаг үед сайд дарга нарын зардлыг хасаад иргэдийн орлогыг нэмэгдүүлье л гэж хичээж байна. Би өөрийнхөө барьсан төсөвтөө итгэлтэй байгаа. Би тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Би эдийн засгийг эрүүлжүүлнэ, хоёр тулгууртай болгоно гэдэгтээ ч итгэлтэй байна.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш профессор Б.Отгонтөгс: Хэрэв цалинг нэмэх байсан бол 2026 оны нэг сараас эсвэл зургаан сарын 1-ээс тооцож явах ёстой байсан. Өнгөрсөн дөрвөн сараас эхлэн төрийн албан хаагчийн цалин болон тэтгэврийг нэмэх талаар ярьсан. Гэхдээ төсвийн орлого дутуу одоогийн нөхцөлд энэ боломжгүй. Тодотголоор нэмэх гэж байгаа мөнгө нь манай улсад ч, Сангийн яамд ч байхгүй. Засгийн газраас үүнийг гурван аргаар олно гэж байгаа.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Нэгд: Төрийн өмчийн эзэмшилд байдаг аж ахуй нэгжүүдээс ялангуяа уул уурхайн компаниудаас мөнгө авна.
Хоёрт: Азийн хөгжлийн банкнаас зээлнэ.
Гуравт: Засгийн газар үнэт цаас гаргаж, зарна.
Эндээс харахад сүүлийн хоёр хэсэг нь гадаад болон дотоод өр. Цаашид Засгийн газрын өр л нэмэгдэх нь нээ. Угаас 2026 оны төсвийн тодотгол дээр макро эдийн засгийн хамгийн буруу хувилбарыг сонгосон. Ийм л тодотгол болж байна. Төсвийн тодотголоор хэрэгжүүлэх 1.5 орчим их наяд төгрөг 9–12 сард бодит эдийн засагт тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд өгч байгаа татаас маягаар нэмэгдэж орохоор одоо байгаа инфляцын түвшин 13 бус 18-аас дээш хувьд хүргэх аюул гарна. Энэ тохиолдолд цалингаа 100-150 мянган төгрөгөөр нэмж, тэтгэвэр нэмэгдвэл бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Манайд үнэ нэгэнт өсвөл тэр хэмжээгээр буурдаггүйг бүгд мэдэж байгаа. Буурсан тохиолдлыг нэрлэ гэвэл хүнсний ногоо л байна. Нэрлэсэн цалин өссөн нь хамаагүй. Бодит цалин, бодит орлого унана гэсэн үг. Бараг өмнө нь авч байсан сагсаа авч чадах уу, үгүй юү гэдэгтээ хүрнэ. Тухайлбал, айл өрх одоо авч байгаа үхэр, хонины махаа нэмэгдсэн цалингаараа авч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь маш хэцүү асуудал тулгарна.
Одоо бүгдээрээ хулхидуулчихсанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл хоёр хоорондоо яалт ч үгүй уялдаатай байгаад байна. Ер нь бид энэхүү төсвийн тодотголыг энэ хүрээнд нь хүлээн зөвшөөрөөд батлах юм бол ирэх оны төсвийг тэр өндөр тэлэлттэйгээр батлахаас өөр аргагүй байдалд орно. Зарим гишүүн тодотголыг дэмжээд, төсөв дээр танаж болно гэж бодоод байх шиг байна. Гэхдээ миний хувьд төсөв дээр барьж байгаа бодлого алдаатай байгаа учраас тодотголыг ч сайн харах ёстой гэж үзэж байгаа. Юуны өмнө цалин нэмж байгаа нь талархууштай боловч эдийн засгийн макро түвшиндээ ямар том нөлөө үзүүлэх вэ гэдгээ дутуу тооцоолж оруулж ирлээ. Бидэнд мөнгө байхгүй байхад цалин нэмнэ гэж яагаад худлаа яриад байгаа юм. Энэ төсөв дээр огт орж ирээгүй гэдгийг хэлсэн. Гэвч цалин нэмнэ гээд л УИХ-ын тогтоол баталсан. Одоо яг л тэрний үр дагавар нь гарч ирж байна. Тухайн үед Г.Занданшатарын Засгийн газар Үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулж, багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд 75 хувь нэмнэ гэчихсэн. Гэтэл одоо нэмж байгаа хэмжээг нь бүгд л харж байна. Угаасаа энэ амандаа хүрэх боломжгүй байсан. Тиймээс одоо бүгдээрээ хулхидуулчихсанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаараа манай эдийн засагт тийм боломж байхгүй. Боломжгүй байж багш, эмч нарыг хуурсан. Ингээд одоо 50 хувиар нэмье гэж байна. Үүнтэй зэрэгцээд төрийн үйлчилгээнийхний цалинг 35 хувиар нэмэхээр орж ирлээ.
Цалин, тэтгэвэр нэмсний дараах эффект магадгүй ирэх оны эхнээс илүү тодорхой гарч ирэх байх.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар: Эдийн засгийн үр дагаврын тухайд хамгийн эхэнд санаа зовоож байгаа асуудал нь инфляц. Одоо эрчимжсэн байгаа инфляц дээр энэ нэмэгдэл орж ирэхээр ямар хэмжээний нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Манайхаас хийсэн тооцоогоор инфляц 1.7 гэсэн хувиар өсөхөөр байгаа. Гэхдээ энэ тооцоо нь тодотгол батлагдаж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэмэгдсэн нийт цалинг тооцоход хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харуулж байгаа.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлтөд эхний ээлжид айхтар сөргөөр нөлөөлөхгүй, бараг эерэгээр нөлөөлж магадгүй.Гэхдээ урт хугацаандаа төрийн секторын цалин өндөр болчихоор хувийн сектор дээр цалингаа өсгөх дарамт ирэх байх. Хувийн сектор цалингаа нэмчихээр тэр өсөлтийг үнэдээ шингээх эсвэл үйл ажиллагааны зардал нь өссөн учраас өмнөхөөсөө бага хэмжээгээр үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай болно. Ингээд буцаад эдийн засгаа агшаах эрсдэлтэй. Энэ эффект магадгүй ирэх оны эхнээс илүү тодорхой гарч ирэх байх. Гэхдээ үүний эхний эффект нь бараг намар харагдсан. Хувийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгдөг айлууд төлбөр дээр ямар хэмжээний өөрчлөлт гарсныг бараг мэдэж байгаа байх. Миний санаж байгаагаар бүгд л төлбөрөө нэмэх тухай ярьсан. Багш бол хувьдаа ч, улсын хэмжээнд ч ерөнхийдөө хомсдолтой байгаа мэргэжилтэн. Тэгэхээр цалингийн нэмэгдлийн эффект ийм маягаар гарч ирэх болов уу.Харин бүр урт хугацаандаа багш нарынхаа цалинг нэмээд, тэр хэмжээндээ багшийн хэрэгцээг хангаж, багш нар хоёр дахь, гурав дахь ажил хийлгүйгээр бусад зүйлд санаа зоволгүйгээр үндсэн ажилдаа илүү төвлөрч чаддаг болбол эдийн засагт сайнаар нөлөөлөх ёстой.
Ахмадын тэтгэврийг арваннэгдүгээр сарын 01-ээс нэмэх шийдвэрийг хойшлуулж болохгүй.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвпорж: Арван нэгэн сарын нэгний өдөр хууль хэрэгжихгүй ахмадын тэтгэвэр нэмэгдэхгүй ийм нөхцөл байдал руу орж байна. УИХ-ын гишүүд аль аль намын гишүүд Чуулганы хуралдаан орж ялангуяа төсвийн тодотголыг батлах ёстой. Маш олон ахмад нүдээ чилтэл тодотгол хэлэлцэх ёстой гэдгийг хүлээгээд байж байна. МАН хоёр хуваагдсан гэдгийг нэгэнт ард иргэдэд тодорхой болсон. Ийм учраас УИХ-ын чуулгандаа оролцож энэ асуудлаа хэлэлцэх ёстой. Тэр хэрүүл тэмцлээ нам дээрээ очиж хийх ёстой. Ахмадын тэтгэврийг арваннэгдүгээр сарын 01-ээс нэмэх шийдвэрийг хойшлуулж болохгүй. Гишүүд чуулгандаа оролц ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүл!
Төсвийн тодотголоо маш зөв хийхгүй бол эргээд ард иргэд, өрхийн амьдралд сөргөөр нөлөөлнө.
Эдийн засагч Б.Лакшми: Төсвийн тодотголыг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд тохируулж хийдэг. Засгийн газраас өнөөдөр нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд тохиромжгүй тодотголыг оруулж ирж байна. Өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард батлагдсан 2026 оны төсвийнхөө зардлуудыг хооронд нь сольж, хөрөнгө оруулалтаасаа танаж, эргээд энэ төсвөөрөө цалин, тэтгэвэр нэмэхээр оруулж ирлээ. Томоохон реформын шинж чанартай нийгэм, эдийн засгийнхаа үзүүлэлтэд тохирсон төсвийн тодотгол байж чадсангүй гэж үзэж байна.
Орлого талаасаа авч үзэхэд, маш өөдрөгөөр төсөөлсөн хэвээрээ байна. Нүүрсний биет хэмжээний экспорт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг хэт өөдрөгөөр төсөөлжээ.Төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдсэн. Уг нь төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувьтай дүйцэхүйц гэж баталж байсан бол өнөөдөр ДНБ-ий хоёр хувьд хүрэхээр оруулж ирж байгаа нь нийгэм, эдийн засгийнхаа хөгжилд тохирохгүй байгааг харуулж байгаа юм.Яагаад гэвэл төсвийн тодотголоо маш зөв хийхгүй бол эргээд ард иргэд, өрхийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Эдийн засгийн идэвхжил буурч байгаатай холбоотой төсвөө маш их алдагдал, зарлагатай баталж байгаа нь эргээд инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хурдасгах эрсдэлийг дагуулж байна.
Би өөрийнхөө барьсан төсөвтөө итгэлтэй байгаа.
2026 оны төсвийн тодотгол дээр макро эдийн засгийн хамгийн буруу хувилбарыг сонгосон.