Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналаа УИХ-д танилцууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууслаа. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн УИХ-д сайдын тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм. Тэрээр 2024 оноос хойш Хууль зүйн салбарт томилогдож буй тав дахь сайд болж байна. Хуульч бус мэргэжилтэй, УИХ-д гурван удаа сонгогдсон туршлагатай гишүүн, мөн УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан мэдлэг туршлагыг нь үнэлж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов. Г.Тэмүүлэн гэж хэн бэ Г.Тэмүүлэн нь 1981 онд Архангай аймгийн Их тамир сумд төрсөн бөгөөд 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр улиран ажиллаж байна. Тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсон ч анх удаа сайдаар томилогдож байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, жил бүрийн төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог гишүүдийн нэг.Мэргэжил суралцсан байдал