Ийнхүү С.Амарсайхан сайдаас чөлөөлөгдсөн ч төрийн болон хууль хүчний байгууллагын доторх ноцтой асуудлуудыг цаашид ч илчилж, “шүгэл үлээнэ” гэдгээ мэдэгдлээ. Харин түүний “Засгийн газар барьцаалагдсан”, “дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна”, “Монгол Улсын ирээдүй аюултай дэнсэн дээр байна” гэх үгс нь улс төрийн ээлжит маргаанаас давсан, төрийн тогтолцоо, үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш ноцтой асуудлыг хөндөв.
Удаа дараагийн мэдэгдлийг нь харахад өрсөлдөгчөө айлгах улс төрийн сэдвээс хальж, улс орны аюулгүй байдал руу чиглэж байгаа тул үнэн бодит эсэхийг баримт нотолгоо, хууль хяналтын байгууллагын шалгалт, эрх бүхий байгууллагуудын дүгнэлтээр тогтоох шаардлагатай юм.