Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаан ирц бүрдээгүйн улмаас даваа гараг хүртэл хойшлуулсан. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал ямар түвшинд хүрснийг, мөн намын даргынхаа байгуулсан Засгийн газрыг унагахад бэлэн байгааг харуулсан үйл явдал болов.