Сүүлийн үед төрийн байгууллагын нэрийг ашиглан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр хуурамч мессеж илгээж, иргэдийг залилан мэхлэх оролдлого их гарах болсон. Тухайлбал, “Торгуулиа яаралтай төлнө үү”, “Таны торгууль төлөгдөөгүй байна” гэх мэтээр яаруулж, мессежээр илгээсэн холбоос дээр даруулахыг шаарддаг.
Уг хуурамч холбоос нь тухайн төрийн байгууллагын албан ёсны цахим хуудастай төстэй вэбсайт руу нэвтрүүлж, улмаар торгууль төлүүлэх нэрийн дор таны банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авах зорилготой байдаг. Ийм байдлаар мессежээр хуурамч холбоос илгээж, иргэдийн мэдээллийг авахыг оролддог цахим залиланг смишинг (Smishing) гэж нэрлэдэг.
Гэхдээ байгууллагын нэрийг барьсан залилан зөвхөн мессежээр хязгаарлагдахгүй. Банк, цагдаагийн байгууллага зэрэг итгэл төрүүлэхүйц байгууллагын нэр барьж утсаар холбогдон, таны данстай холбоотой асуудал гарсан, мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон гэх мэтээр айлган сүрдүүлэх оролдлого ч гарч байна. Ийм төрлийн утасны залиланг вишинг (Vishing) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, мессежээр ирсэн холбоосоор мэдээлэл авахыг оролдож байвал смишинг, харин утсаар холбогдон хуурч мэдээлэл, мөнгө авахыг оролдож байвал вишингийн шинжтэй байна.
Хэрэв танд ийм төрлийн мессеж ирвэл: