Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаараа бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ үеэр сэтгүүлчид Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт болон Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүдээс эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуулт асуулаа.
-Ирэх аравдугаар сарын 1-нээс 1-3 жилийн хугацаатай татсан гадаад бондын 25 хувийг заавал байлгах нөөцөд оруулна гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн эффект гарах уу?
-Банкнуудаас татсан эх үүсвэр нэмэгдэж байгаа. Богино хугацааны санхүүжилт нэмэгдвэл эрсдэл дагуулдаг. Монголбанк урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаат эх үүсвэрийн заавал байлгах нөөцийг нэмэх шийдвэр гаргасан. Бид банкуудынхаа эрсдэлийг бууруулж байна гэсэн үг. Ийм учраас нөлөөлөл нь харьцангүй бага. Энэ онд валютын нөөц түүхэн дээд хэмжээнд нэмэгдсэн шалтгаан нь банкуудын өрийн менежмэнтийг гадаад нөхцөл байдал хэцүү болохоос өмнө бодлого чиглэл хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа гэж ойлгох ёстой. Одоо аравдугаар сараас хэрэгжиж эхлэхээр яах вэ гэсэн нөлөөллийн тооцоолол хийгдээгүй. Ер нь урьдчилсан тооцоогоор төдийлөн нөлөөлөхгүй болов уу гэсэн дүн гарсан.
-2022 онд Мөнгөний бодлогыг 13 хувьд хүргэхэд дараагийн жилүүдэд ямархуу байдлаар нөлөөлж байсан бэ. Одоогийн нөхцөлд мөнгөний бодлогын хүү 12.5 хувь дээрээ тулчхаад байна уу?