Судалгааны Эм эм Си Жи (MMCG) байгууллага уул уурхайн салбарын томоохон компаниуд болох Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК-ийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох судалгааг 2023 оноос эхлэн хийжээ. Энэхүү судалгааны гол зорилго нь эдгээр компанийн төлсөн татвар хураамжаас гадна бий болгосон ажлын байр, ханган нийлүүлэгчид, орон нутгийн хөгжил, үйлдвэр, дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засаг, нийгэмд ямар өгөөж оруулсныг тодорхойлох байв. Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК нь улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг татвар хураамжаараа эхний дөрөвт жагсдаг бөгөөд өмчийн хэлбэрийн хувьд харилцан адилгүй.Энэ утгаараа үр дүн нь тодорхой хэмжээний ялгаатай гарсан байна. Тухайлбал, улсын эдийн засаг ДНБ-д үзүүлж буй нөлөөгөөр авч үзэхэд Оюу толгой ХХК 9 хувь, Эрдэнэт ТӨҮГ 5 хувь, Энержи Ресурс ХХК нь хоёр хувьтай тэнцэж байна. Харин ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчээр дамжин бий болсон нэмүү үнэ цэнийн хувьд хувийн хэвшил болох Энержих Ресурс компани бусад хоёр компанис илүү өндөр байжээ. Хэрвээ уул уурхайн салбарын үйл ажиллагаа бүрэн зогсвол Монгол улсын эдийн засаг 46.4 хувиар, нийт ажилах хүчний 16 хувь буюу 238 мянган хүн ажлын байргүй болох эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. Харин үр ашгийн түвшин, үйлдвэрлэлд бий болж байгаа ажлын байр, хөрөнгө оруулалт, орон нутгийн дэд бүтэц, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн хувьд дараах онцлог үр дүн гарчээ. Тухайлбал,