УИХ-ын нэгдсэн чуулганыг өнөөдөр 14.00 цагт хуралдуулахаар товлосон.Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Учралыг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх УИХ-ын тогтоол оруулж иртэл УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралд суухгүй байх улс төрийн шийдвэр гаргажээ. Өнөөдрийн бүлгийн хуралд 25, 26 орчих гишүүн оролцож санал нэгтэйгээр тус шийдвэрийг гаргасан байна. УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй бөгөөд 42 гишүүн хуралдаа орохгүй бол чуулган болон байнгын хороодын ирц бүрдэхгүй байх магадлалтай. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг 38:30-аараа хуваагдсан энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц нэн чухал. Гэтэл ээлжит бус чуулганыг өнөөдөр завсарлуулах бөгөөд төсвийн тодотголоо хэлэлцэх шаардлагатай байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулж чадахгүй бололтой. Өнөөдрийн чуулганы хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ хийхээр төлөвлөөд байгаа.