Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд томилох эрх бүхий албан тушаалд тухайн албан тушаалын шаардлага болон ажлын байрны тодорхойлолтод бүрэн нийцээгүй хүмүүсийг дэвшүүлэн томилох асуудал яригдаж байгаа. Энэ шаардлагыг одоо ч тавьж, шахаж шаардаж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн жолоочийн эхнэрийг даргаар томил гэсэн. Тэгээд томилсон. Мөн жолоочийнхоо төрсөн дүүг даргаар томил гэсэн. Түүнийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилсон. Түүнчлэн Яамны хяналт шалгалтын газрын дарга, Бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг даргаар томил гэсэн шаардлага тавьж, Төв аймагт даргаар томилсон. Зарим томилгоог нь хийхгүй болохоор хэлэх хэлэхгүй үгээр хэлж, шахаж, шаардаж, сүрдүүлж байна.