Оны эхний наймдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувь, өмнөх сараас 2.5 хувиар өсжээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ 2.4 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны үнэ дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар буюу 250 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 11.5 хувиар буюу 526 мянган төгрөгөөр буурчээ. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөгт хүрсэн бөгөөд мөн л Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу 5.8 сая төгрөгийн үнэтэй байна. Баянзүрх дүүрэгт байрлалтай хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оныхоос 475 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Байршлаар нь авч үзвэл, Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг метр квадрт талбайн дундаж үнэ 7.89 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21 хороолол орчим 3.1 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
Түрээсийн байрны хувьд нэг өрөө байрны сарын дундаж түрээс 1.4 сая, хоёр өрөө 1.9 сая, гурван өрөө байрных 3.3 сая төгрөг байгаа юм. Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй. Сонгинохайр дүүрэгт хамгийн хямд түрээслэх боломжтой байр байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 1-3 өрөө байр 1.7-3.7 сая төгрөг. Сонгинохайрхан дүүрэгт 1 сая 600 мянган төгрөгөөс 1.7 сая төгрөгт байна.