Нийслэлд өдөр тутамд гурван сая орчим зорчилт хийгддэг. Үүний 53 хувь нь ажилдаа явж байгаа иргэдийн зорчилт, 21 хувь нь сургууль, цэцэрлэгтээ явж байгаа хүүхэд, оюутнуудын зорчилт байна. Эдгээрийн дийлэнх нь хувийн автомашинаар зорчиж байгаа. Тиймээс түгжрэлийг зөвхөн зам барьж шийдэх боломжгүй. Нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүртээмж, чанар, автозамын хүртээмж, дугуйн замын хүртээмж, ухаалаг гэрлэн дохионы систем болон их багтаамжийн нийтийн тээврийг зэрэг хөгжүүлэх шаардлагатай.