2026 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Тодотголд гэрт ойрхон сургууль бий болгоход 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан. Үүний дунд 3 хувийн сургуульд 7.1 тэрбум төгрөгийг өгөхөөр оруулж ирсэн талаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хөндсөн. Хувийн 3 сургуулийн нэгд Ерөнхий сайд Н.Учралын ээжийн "Их засаг кинг", сургууль байгаа гэсэн мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өчигдөр өглөө өгсөн ярилцлагадаа дурдсан. Тодруулбал, "Их Засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулиудад ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр 7.1 тэрбумын дэмжлэг, тоног төхөөрөмж олгохоор төлөвлөсөн гэсэн мэдээлэл гарсан.