Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа төсвөөс 3.5 тэрбум төгрөг өгөхөөр оруулсан гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандлаа.Тэрээр “УИХ 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн хуультай холбогдуулаад улстөржилт өрнөж байна. Надад нуух, хаах зүйл байхгүй. Аливаа зүйл нээлттэй ил тод байх зарчмынхаа үндсэн дээр энэ мэдээллүүдийг нягтлах хүсэлтээ АТГ-т хандлаа. Миний хамаарал бүх сургууль хүсэлт гаргаагүй, тэр сургуульд төсөв хуваарилаагүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөв дээр нэгд нэггүй байдаг. Жагсаалт бүрээр нь УИХ хэлэлцдэг. Төсвийн хууль дээр байхгүй асуудлаар хүнийг гүтгэж харлуулах, улстөржилт, төсөв унагаах гэсэн үйлдэл байна. Тиймээс үнэнийг тогтоох ёстой гэж үзэж АТГ-т хандлаа.Ерөнхий сайдын хувьд ийм үйлдэл хийх шаардлага байхгүй. Миний гэр бүл, ажил мэргэжлийн нэр хүндэд халдаж байна. Манай гэр бүлийн нэр хүндэд халдах шаардлагагүй. Есдүгээр сарын 1-нд СХД-т сургууль байгуулаад ахлах ангийн хүүхдүүд аваад ажиллаж байгаа юм билээ. Миний хамаарал бүхий сургуулиас төрд ямар ч санал тавиагүй. Хийгээгүй үйлдлийнхээ төлөө улстөржилтөд өртөж байгаад их харамсаж байна.Төсвийн хууль дээр энэ зардлыг нэгд нэггүй заасан. Ямар нэгэн еxcel файлаар, хэн нэгний явуулгаар төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зөвшөөрөхгүй. Төсвийг еxcel файлаар биш төсөл харж хэлэлцдэг” гэлээ.