Өнгөрсөн оны байдлаар 850 мянган иргэн хөнгөлөлттэй эм авсан. Үүний 540 мянга нь зүрх, судасны өвчний эм хэрэглэсэн байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг зүрх, судасны гурван төрлийн эм бий. Даралтны эм, цус шингэлдэг эм, зүрхний хэм алдагдлын үед хэрэглэдэг эм байна. Үүн дээр сахарын эм нэмэгдэнэ. Эдгээр эмийг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй олгох юм. Одоогийн тооцооллоор ирэх жилийн төсөвт үүнд 53 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Ингэснээр ялангуяа ахмад настнуудын эмийн зардал, ачааллыг бууруулах боломжтой.