Өөрөөр хэлбэл, монгол сурагчдын математик, унших чадварын гүйцэтгэл тогтвортой хадгалагдсан гэх тайлбар хийж болох ч олон улсын дундажтай харьцуулахад бидний үзүүлэлт хангалтгүй хэвээр байна. Сурагчдын унших, математик, байгалийн ухааны суурь ур чадварыг цаашид тогтвортой хөгжүүлэх шаардлагатайг дээрх дүн харуулж байгаа юм. Гэтэл суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хамгийн анхан шатны хэрэглэгдэхүүн болох сурах бичгийн хүртээмж өнөөдөр асуудал дагуулсаар байна. Шинэ хичээлийн жил эхлээд удаагүй байна. Гэвч зарим сургуулийн сурагчид шаардлагатай сурах бичгээ бүрэн авч чадаагүй хэвээр байгаа талаар эцэг эхчүүд гомдол мэдүүлж байна.