Хотын дарга Б.Пүрэвдагваас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж, наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-наас эхлэхтэй холбоотойгоор энэ долоо хоногт автомашины хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна.Дугаарын хязгаарлалт хэрэгжсэн хугацаанд иргэд 14 хоног автомашинаа ашиглах боломжгүй болсон. Тиймээс энэ хугацаанд автомашинаа ашиглаагүй өдрүүдэд нь тохирсон татварын хөнгөлөлт үзүүлэх тооцоо хийж байгаа. Дугаарын хязгаарлалт дуусах үед энэ асуудлыг албажуулна. Өөрөөр хэлбэл, тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр автомашинаа явуулаагүй өдрийн татварыг ирэх жилийн татвараас нь хасаж тооцно. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг цаашид сунгахгүй.Нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэлийг удахгүй хийнэ. Ялангуяа цагийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Автомашины хэрэглээ, нийлүүлэлтийг бууруулахын тулд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.