Цахим спортын Counter-Strike 2 төрлийн “FISSURE Playground 3” тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын Сүжөү хотноо эхэлнэ. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсыг төлөөлөн The MongolZ болон 5star Esports багууд оролцоно.