Монголын үндэсний спорт, нүүдэлчин ард түмний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах “Mongolian National Sports Parade – Busan 2026” арга хэмжээ есдүгээр сарын 12-ны өдөр БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгт болно.Нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг олон улсад харуулах энэхүү парадад Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий тэргүүтэй 42 тамирчин болон "Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар оролцоно.Монголын Үндэсний спортын хорооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр: Монголын Үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах арга хэмжээний талаар танилцуулах гэж байгаадаа таатай байна. МҮСХ нь Өмнөд Солонгосын томоохон аялал жуулчлалын төв болох Бусан хотод энэ сарын 12-нд үндэсний спортыг таниулах парад буюу баярын жагсаал зохион байгуулахаар болсон. Энэ жагсаалд манай хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд мөн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Б.Бат-Өлзий, Үндэсний сурын Дархан мэргэн, МУГТ Х.Даваажаргал, Үндэсний сурын мэргэн С.Тогоохүү, шагайн харвааны үлэмж дархан мэргэн, "Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар энэ жагсаалд оролцоно. Мөн БНСУ улсад ажиллаж амьдарч байгаа үндэсний спортын тамирчид дэмжиж, оролцохоор төлөвлөсөн.Цаашдаа өөр хотууд болон жилдээ хоёр удаа Монголын үндэсний спорт, нүүдэлчин ард түмний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах парадаа зохиох болно.