Төрийн болон орон нутгийн өмчийн засаглалын тухай хуулийг УИХ өнгөрсөн зургадугаар сард баталж, тус хуулиар төрийн өмчит компаниуд төсөвт ашгийнхаа 30-аас доошгүй хувийг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Уг нь төрийн өмчит компаниуд төсөвт ашгаа төвлөрүүлдэг байсан ч энэ бодлого сүүлийн 10 жилд алдагдаж, төсвөөс гадуур төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр төсөвтэй болсон.