УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ны хооронд хуралдуулахаар болсон. Өнөөдөр 10.00 цагт ээлжит бус чуулганыг нээх бол 11.00цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Уг нь намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийх ч 7 хоногийн өмнө ээлжит бус чуулган хуралдуулж 2026 оны төсөвт тодотгол хийхээр болсон. Учир нь баг, эмч нарын цалингийн тавдугаар сард нэмсэнтэй холбоотойгоор 2026 онд баталсан цалингийн эх үүсвэр дуусаж, энэ сараас эхлэн цалин тавих эх үүсвэргүй болсон. Тиймээс яаралтай төсөвтөө тодотгол хийж, багш, эмч нарын цалингийн эх үүсвэрийг гаргах шаардлага үүссэн юм. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд. -Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/