УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлэг УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн төсвийн хууль хүлээн авсан хэмээн Цэцэд өгнө гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгвэл бүлгийн хурлын дараа энэ асуудлаар мэдээлэл хийх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан хэлэхдээ "2027 оны төсвийн хуулийг дагалдуулж хэд хэдэн анхдагч хуулиуд оруулж ирсэн байна. Оюу толгойн ногдол ашгийг төсөвт оруулах гэх мэт дагалдуулж оруулж ирсэн хуулиуд нь Хууль тогтоомжийн хуулиараа заавал төсөвтэй дагалдуулах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ.
Өмнө нь гаргасан алдаанаасаа манай Засгийн газрууд суралцахгүй байна. Төсөв хэт тэлж, төрийн алба хэт том байгаа алдаагаа засахгүй байна. 2027 оны төсвийг 10 наядаар тэлж оруулж ирсэн нь туйлын хариуцлагагүй. Төсвийг батлахын тулд баталж болохгүй. Засгийн газрын өргөн барьсан төсвийг боломжит хэмжээнд нь засаж залруулах ёстой” гэлээ.