УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, 2026 оны төсвийн тодотголын төслөө танилцуулсан.Өнөөдрийн бүлгийн хурлаар зөвхөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ.Бүлгийн дарга Ж.Батжаргал: Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Үүнийг хязгаарлах ёстой. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан.Сангийн сайд З.Мэндсайхан: Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмсэн ч зардлыг нь төсөвтөө тусгаагүй. Засгийн газар үйл ажиллагааны зардлаа танаж цалинг нь олгож байсан. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг нэмээгүй. Тиймээс энэ салбарын цалинг нэмэх шийдвэрийг гаргаж 80.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан.Тодотгол хийхэд хамгийн их нөлөөлж байгаа асуудал бол гадаад орчны нөхцөл байдал. Шатахуун, эрчим хүчний хомсдол манай эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.