Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд үе шаттай гаргахаар болсон. Энэ дагуу эхний транч буюу 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Хөгжлийн бонд 1”-ийн урьдчилсан захиалгыг өнөөдөр эхлүүлж, гурван хоногийн турш буюу энэ сарын 9-нийг хүртэл хүлээн авч байна.
Энэхүү бонд нь Монгол Улсын Засгийн газартай дүйцэх ВВ-/В1/В+ түвшний зээлжих зэрэглэлтэй. Мөн ХХОАТ, ААНОАТ-аас бүрэн чөлөөлөгдөж буйгаараа онцлог. Тус бондын эх үүсвэрийг төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, нефтийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зэрэг үндэсний эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлэх аж.
Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
Хүү: "Бодлогын хүү + 2%"-с хэтрэхгүй