ОХУ-ын агаарын цэргийн өндөр албан тушаалтан Саратов мужийн Энгельс хотод буудуулж, шархадсан талаар тус улсын хууль сахиулах байгууллага болон хэвлэлүүд мэдээлжээ.ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр, Энгельс хотод цэргийн алба хаагчийн амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэргийн газраас галт зэвсгийн сум, дайз олджээ.Шархадсан офицерыг нисдэг тэргээр Москвагийн эмнэлэгт хүргэсэн талаар Коммерсант сонин хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.Эрх баригчид халдлагад өртсөн офицерын нэрийг албан ёсоор зарлаагүй. Харин Оросын зарим эх сурвалж түүнийг Энгельс-2 агаарын баазад байрладаг стратегийн бөмбөгдөгч онгоцны дивизийн командлагч, хошууч генерал Николай Варпахович байж болзошгүй гэж мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам одоогоор энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.Албан бус мэдээллээр, Варпахович хувийн зуслангийн байрныхаа гадаа байх үед мотоциклтой, дуулга өмссөн этгээд ойртож ирээд түүн рүү хоёр удаа буудаж, хэргийн газраас зугтсан байна.