АНУ Венесуэлийн хооронд байгуулсан газрын тосны шинэ хэлэлцээр Венесуэлийн эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт татах хүлээлт үүсгэж, олон жилийн эдийн засаг, нийгмийн хямралын дараах сэргэлтийн найдлага болоод байна.Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй Венесуэль улс уг хэлэлцээрийн үр шимийг газрын тосны олборлолт нэмэгдэхээс өмнө ч хүртэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч хөрөнгө оруулалтын бодит үр дүн эдийн засагт бүрэн шингэж, иргэдийн амьдралд мэдрэгдэх хүртэл хугацаа шаардлагатай аж.Хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын засгийн газар Венесуэлийн North American Blue Energy Partners (NABEP) компанитай хамтран газрын тосны 17 ордыг хөгжүүлэхээр тохиролцсон бөгөөд эдгээр ордод нийт 65 тэрбум баррель орчим газрын тосны нөөц байх боломжтой гэж тооцжээ. Мөн АНУ олборлолтын 20 хувийг өртгөөр нь худалдан авах нөхцөлтэй байна.Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт богино хугацаанд нэг дор орж ирэхгүй. Шинжээчдийн тооцоолсноор шинэ ордуудыг ашиглалтад оруулахад 5-10 жил шаардагдах бөгөөд олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан, эрчим хүч болон бусад дэд бүтцийг сэргээж, шинээр байгуулах шаардлагатай.Тухайлбал, Венесуэлийн эрчим хүчний системийг шинэчлэхэд 15 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө шаардлагатай байж болзошгүй байна. Албаныхны дурдсан 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ч богино хугацаанд бүрэн орж ирэхгүй, үе шаттайгаар хэрэгжих төлөвтэй.