Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төв нь 2026 оныг хүртэлх хугацаанд мансуурах донтой хүнийг албадан эмчилгээнд хамруулж байгаагүй бөгөөд 2026 онд шүүхийн шийдвэрийн дагуу мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эм бэлдмэл хэрэглэдэг нэр бүхий 7 эмчлүүлэгч (үүнээс 2 эмэгтэй, 5 эрэгтэй)-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, дөрвөн хүн эмчилгээгээ дуусгаж гарсан юм.
Өнөөдрийн байдлаар мансуурах донтой, өөрөөр хэлбэл F19 оноштой эмчлүүлэгчийг хүлээн авахад тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байгаа юм. Мөн мансуурах донтой, F19 оноштой хүмүүсийн насжилт ихээхэн залуужжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд 17-23 насны залуучууд энэ төрлийн оноштойгоор ирж эмчлүүлж байна.