Гол нь хөнгөлөлттэй зээл, хүүгийн татаас нь үйлдвэрлэл, ажлын байр, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодит үр дүн гаргаж байгаа эсэхийг дүгнэж чадаж байна уу. Зах зээлээс бага хүүтэй олгосон хүүгийн зөрүүг төрөөс төлдөг ч эргээд үр дүнг хангалттай хэмжээнд тооцдоггүй тогтолцоо нь төсөвт улам дарамт үүсгэх эрсдэлтэй. Иймд жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийг хүүгийн татааст зарцуулахаас илүүтэйгээр төрөөс гаргасан нэг төгрөгийн дэмжлэг хэдий хэмжээний үйлдвэрлэл, орлого, экспорт, ажлын байр, татварын орлого бий болгосон бэ гэдгийг хэмжих шаардлагатай юм.