Герман улс өнгөрсөн наймдугаар сарын 4-нд Лейпциг/Халле нисэх буудалд болсон тэсрэх төхөөрөмж бүхий дроны халдлагын оролдлогын ард ОХУ байсан гэж мэдэгдлээ.Тухайн үед Украины Антонов компанийн ачааны онгоцуудын ойролцоо тэсрэх төхөөрөмж суурилуулсан дрон илэрсэн бөгөөд дэлбэрэлтийг өдөөх төхөөрөмж нь ажиллаагүйгээс дрон дэлбэрээгүй байна. Мөн мөрдөн шалгах явцад нисэх буудлын орчимд өөр нэг дрон болон цэргийн зориулалттай тэсрэх бодисын ул мөр илэрчээ.Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт дроны бүтэц, ашигласан тэсрэх бодис, тэсэлгээний төхөөрөмж болон тагнуулын мэдээллүүд нь Оросын өмнө нь явуулж байсан “эрлийз ажиллагаа”-тай ижил шинжтэй байгааг онцолсон байна. Гэхдээ ОХУ уг мэдэгдлийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн үзэж байна.Үүний хариуд Герман улс Бонн дахь ОХУ-ын консулын газрыг хаах, Берлин дэх “Russian House”-ийн үйл ажиллагаатай холбоотой гэрээг цуцлах, Оросын иргэдэд тавих нэвтрэх хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээ авахаа зарлав. Мөн ОХУ-ын эсрэг өрнүүлэх дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.