Засгийн газраас 2027 оны төсвийн хуулийг өчигдөр УИХ-д өргөн барьсан. Тэгвэл ирэх оны төсвийг УИХ-ын гишүүн Ө.Шижир сонгууль угтсан төсөв хэмээн шүүмжиллээ. Тэрээр "Засгийн газраас өргөн барьсан 2027 оны Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 41 их наяд 280 тэрбум төгрөг, зарлага нь 43 их наяд 586 тэрбум байна. Хэмнэе биш ёстой нэг баруун солгойгүй үрээд өгье гэсэн төсөв байна. Сонгууль угтсан төсөв байна. Ганцхан жишээ хэлэхэд 12 жилийн өмнө буюу 2015 оны улсын төсвийг тухайн Үеийн засгийн газраас өргөн барихдаа тэнцвэржүүлсэн орлого 4 их наяд 29 тэрбум, төсвийн зарлагыг 5 их наяд 218тэрбумаар өргөн барьж байж. Гэтэл өнөөдөр 10 дахин тэлтлээ данхайсан улсын төсвийн орлого зарлага нь таны амьдралын чанар, худалдан авах чадварыг, гар дээр чинь бодитоор буух цалин, тэтгэврийн орлогыг 10 дахин нэмэгдүүлж чадсан уу.Монголчуудын ахуй амьдрал 10 дахин дээшилж чадсан уу.