Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд авах ногдол ашгийг улсын төсөвт хамгийн багадаа 3 их наяд төгрөгөөр тооцжээ.Үүний 2 их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Харин 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулах хуулийн төслийг 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.