Засгийн газар өчигдөр 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусган бөгөөд хуулийг дагалдуулан 7 хууль, 3 УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьжээ. Үүнд Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газрын өргөн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай, УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан бөгөөд уг тогтоолын төслөөр дотоод гадаад бонд босгох эрх авах юм байна. 1. Засгийн газрын дотоод үнэт цаас2027 онд “Сенчири-1” бондын төлбөрт 1,615.6 тэрбум төгрөг, гадаад зээлийн үндсэн төлбөрт 1,821.5 тэрбум төгрөг, дотоод бондын үндсэн төлбөрт 220.2 тэрбум төгрөг, нийт 3,657.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр төлөгдөх хуваарьтай. Тиймээс 2027 онд 2,000.0 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасыг арилжаалахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.