Хичээлийн шинэ жил бүр их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг нь уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жил их дээд сургуулиуд хэдэн хувиар сургалтын төлбөрөө нэмсэн талаар мэдээллийг хүргэе. Энэ хичээлийн жилд үндэсний томоохон их, дээд сургуулиудын сургалтын төлбөр өмнөх жилийнхээс 10-25 хувь хүртэл нэмэгдсэн бөгөөд сургууль, мэргэжил, кредитийн тооноос шалтгаалан төлөх нийт дүн харилцан адилгүй байна. Монгол Улсын хэмжээнд их дээд сургууль, коллежид нийт 161891 суралцагч суралцаж байна. МУИС: Нэг кредитийн төлбөр 15 орчим хувиар нэмэгджээМонгол Улсын Их сургуульд 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 203700 төгрөг, мэргэжлийн суурь хичээлийнх 204700 төгрөг болжээ.Өмнөх хичээлийн жилд нэг кредит 177,100–178,000 төгрөг байсан бөгөөд үүнтэй харьцуулахад шинэ элсэгчдийн кредитийн төлбөр ойролцоогоор 14.5–15.6 хувиар өссөн байна. Тэгэхээр жилд 30 кредитийн хичээл судалсан тохиолдолд ерөнхий суурь хичээлийн төлбөр 6.1 сая төгрөг болохоор байна. Харин II, III түвшний оюутнуудын мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 180700–219700 төгрөгийн хооронд болж нэмэгджээ.