Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Бие биеэ хайрладаг хүүхэд” сургалтын гарын авлагыг боловсруулан 2026 оны зуны хугацаанд зусланд амрагч хүүхдүүдэд хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Энэхүү гарын авлага нь хүүхэд, өсвөр үеийнхний дундах дээрэлхэлт, гадуурхалт, гэмт хэрэгт өртөж буй байдлыг бууруулах зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд санаачилсан ажил юм.