Цахилгаан, дулааны үнийг тодорхой хэмжээгээр нэмээд байсан бол өнгөрсөн зургадугаар сарын 1-ээс цэвэр, бохир усны үнийг 40 хувиар нэмжээ. Энэ талаар мэдээллийг олон нийтэд хүргээгүй бөгөөд Ус сувгийн удирдах газраас тодруулахад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр тушаал гаргаж, зургадугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн гэлээ.
Дулааны үнийг мөн тавдугаар сараас нэмсэн бөгөөд халаалт өгч эхлэх үед хэрэглэгчд нэмсэн үнээр төлбөрөө төлж эхэлнэ. Инфляц 13 хувьд хүрээд байгаа бөгөөд үүнд төрийн зохицуулалттай буюу шатахуун, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр нэмсэн нь нөлөөлсөн гэдгийг Төв банкнаас хэлж байгаа.