АҮЭБЯ-наас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
"Петровис" компанийн толгойн агуулахаас Евро2 болон Евро5 ангиллын авто бензиний дээжийг авч, АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний төв лабораторид шинжилгээ хийлгэжээ. Өнөөдөр ТЭС, Шунхалай, Петровис, Тэс Петролим зэрэг шатахуун түгээх станцуудын Евро5 ангилалын АИ92, энгийн АИ92-ын дээжид шинжилгээ хийх аж.
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Чулуунбат "Энэ оны наймдугаар сард манай улс ОХУ-ын "Роснефть", "Газпром", "Енико" болон БНХАУ-ын "Петрочайна интернэйшнл" зэрэг компаниудаас нийтдээ 75 орчим мянган тонн АИ92 авто бензин худалдан авахаар захиалга өгсөн.
Энэ захиалгаас энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 51 гаруй мянган тонн АИ92 авто бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд байна. Үлдсэн 124 мянга орчим тонн шатахууны ачилт хийгдсэн. Мөн дээрх компаниудаас 158 гаруй мянган тонн дизель түлшний захиалга хийж баталгаажуулснаас одоогийн байдлаар 121 гаруй мянган тонн нь орж ирээд байна.
Сүүлийн өдрүүдэд БНХАУ болон ОХУ-аас Евро-5 ангиллын АИ92 авто бензин Замын-Үүд болон бусад боомтуудаар дамжин агуулахуудад бууж, хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Мөн ОХУ-ын "Индонеко", "Газпром" зэрэг компаниудаас нийлүүлсэн Евро5 ангиллын АИ92 авто бензинийг хэрэглэгчдэд түгээж байна.