Ерөнхийлөгчийн ээлжит буюу 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаас хойших 9 дэх удаагийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Хуулийн дагуу парламентад суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад суудал авсан 5 нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэсэн үг. Тодруулбал, МАН, Ардчилсан Нам, ХҮН нам, ИЗНН болон Үндэсний эвсэл энэ сонгуульд дангаараа эсвэл хамтран нэр дэвшүүлэх боломжтой.Тэгвэл сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг УИХ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хуулийн хугацаанд нь өөрчлөөгүй. Тиймээс хуучин хуулиараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нөхцөл байдал үүссэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгууль болохоос нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулна гэж заасан. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ хуулиар явуулах байсан бол хаврын чуулганд багтаан өөрчлөлт оруулах хуулийн хугацаатай байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд: Он гараад л Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлууд эхэлнэ. УИХ хоёрдугаар сарын 1-ээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлана гэж заасан. Тодруулбал, хуулийн