Ардчилсан нам өнөөдрөөс гурван сарын хугацаанд улс орон даяар “Өөрчилье Бүтээе” үндэсний хөдөлгөөн эхлүүлж байгаа аж. Гурван сар үргэлжлэх тус хөдөлгөөнөөр нэг сая иргэнтэй уулзаж, Монгол Улсыг өөрчлөх 100 санал, шийдлийг гаргана гэдгийг намын дарга О.Цогтгэрэл хэллээ.