Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн, иргэн “Г”-тэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өглөө.Тодруулбал, Урьхан Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа талаар мэдээллүүд нийгмийн сүлжээгээр гарч байгаатай холбоотойгоор Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар Л.Төгс-Ухаан: Прокурор, цагдаагийн байгууллагын ажилтан нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэн А нь цагдаагийн байгууллагад 2026.6.28-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас 5 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгуулан 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд 14.7 тэрбум төгрөгийг иргэн Г-ийн дансанд шилжүүлж залилуулсан гомдол гэсэн гаргасан. Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гаргагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийг худалдан авч 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалд 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон. Энэ нөхцөл байдал үүссэн байхад иргэн Г хуурч, компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Тиймээс иргэн Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.