Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өндөр түвшний долоо хоногийн хүрээнд өнөөдөр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) Монгол Улсын Засгийн газартай 200 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломж тусгасан "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав.
Уг баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, ЕХОБ-ын Дэд Ерөнхийлөгч Гелсомина Виглиотти нар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните зэрэг өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид оролцлоо.
Эрмэлзлийн захидлын хүрээнд Монгол Улсын тогтвортой ойн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 200 сая хүртэлх еврогийн санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байна. Үүнээс,
-Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж
-100 сая хүртэлх еврог Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллана.