Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлаар (СOP17) уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн тэргүүлэгчид газрын тогтвортой байдлыг хангахын төлөө хэрхэн хувь нэмэр оруулахаа хэлэлцлээ. Энэ үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлалаа.
1. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжинэ
Оюу толгой үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ хүрээнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлэх боломжтой бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой юм.
2. Газрын доройтлыг бууруулах санаачилга хэрэгжүүлнэ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэн, биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэртэй байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү өргөн хүрээний газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал,