NBA-ийн түүхэн дэх шилдэг хамгаалагчдын нэг, 2017 оны лигийн MVP Расселл Уэстбрук 18 улирлын дараа мэргэжлийн замналаа өндөрлүүлэхээр шийджээ.Уэстбрук NBA-ийн карьертаа 1301 тоглолтод оролцож, дунджаар 20.9 оноо, 8.0 оновчтой дамжуулалт, 6.9 самбар авчээ. Тэрбээр карьерынхаа турш 209 трипл-дабл бүртгүүлсэн нь NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байна.2008 оны драфтаар дөрөвдүгээр сонголтоор NBA-д хөл тавьсан Уэстбрук эхний 11 улирлаа Оклахома-Сити Тандерт өнгөрүүлсэн. Үүний дараа Хьюстон Рокетс, Вашингтон Уизардс, Лос Анжелес Лэйкерс, Лос Анжелес Клипперс, Денвер Наггетс болон Сакраменто Кингс багуудад тогложээ.Тэрбээр 2016-17 оны улиралд 42 трипл-дабл хийж, NBA-ийн дээд амжилт тогтоосон бөгөөд тухайн улиралд лигийн MVP-ээр шалгарсан юм. Мөн хоёр удаа онооны аварга болж, гурван удаа дамжуулалтын лидер болсон байна.Уэстбрук NBA-ийн Бүх оддын тоглолтод есөн удаа сонгогдож, лигийн 75 жилийн ойн багт багтсан. Мөн 2012 оны Лондонгийн Олимпын наадмаас АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын алтан медаль хүртсэн юм.