Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ыг зохион байгуулахтай холбогдуулан зам тээвэр, логистикийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.ТЦА-ны Замын цагдаагийн газрын зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат "COP17 хурлын үеэр замын хөдөлгөөнийг хяналтын камерын системтэй уялдуулан зохицуулж, түгжрэл, саатал үүсгэхгүй байх чиглэлээр ажиллана. Хязгаарлалттай бүсэд тээврийн хэрэгслийг холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэх бөгөөд хөдөлгөөний зохицуулалтыг тухай бүр хийж ажиллана.Одоогоор нийслэлийн хэмжээнд 176 хяналтын цэгт 2000 гаруй зөрчил илрүүлэх камер суурилуулсан байна. Хязгаарлалттай бүсэд зөвшөөрөлгүй зорчсон тээврийн хэрэгслийг камерын системээр бүртгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох арга хэмжээ авна.COP17 хурлын үеэр “Цэнхэр бүс” нь НҮБ-ын хамгаалалтад байх тусгай үйл ажиллагааны бүс юм. Харин “Ногоон бүс” нь хурлын төлөөлөгчид болон оролцогчид сонирхож үзэх боломжтой хэсэг байна. Нэвтрэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд хурлын үйл ажиллагааг сонирхох тохиолдолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулж, тэндээс зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.