“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Хаант Улсын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцож, Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцлаа.