Нэгдсэн Үндэстний Байгууллага хиймэл оюун ухаан (AI)-ын хөгжил урьд өмнөхөөсөө илүү хурдацтай өрнөж байгаа энэ үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах олон улсын нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг онцоллоо.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш "Хиймэл оюун ухаан боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг олон салбарт асар их боломж нээж байгаа ч хүүхдүүд цахим дарамт, худал мэдээлэл, хувийн мэдээлэл алдагдах, хэт хяналт болон AI-аар бүтээсэн хуурамч контентын эрсдэлд улам өртөж байна" гэжээ.Тэрээр улс орнуудыг: Хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах,AI системийг ил тод, хариуцлагатай хөгжүүлэх,Технологийн компаниудад хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих шаардлага тавих,Олон улсын нэгдсэн дүрэм, стандартыг боловсруулахыг уриалсан байна.НҮБ-ын үзэж буйгаар хиймэл оюун ухаан зөв зохистой хөгжвөл боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтой. Харин зохицуулалт сул байвал тэгш бус байдлыг нэмэгдүүлж, хүний эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.