Европын Холбоо (ЕХ) ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй 21 дэх багц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Чингис Хаан банкийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, 2026 оны долдугаар сарын 23-нд Европын Холбооны Зөвлөл ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй 21 дэх багц хоригийг албан ёсоор баталж, хүчин төгөлдөр болгосон бөгөөд хоригт гурван улсын дөрвөн банкийг нэмжээ.