Холливудын нэрт жүжигчин Райан Гослинг "Marvel Cinematic Universe"-д албан ёсоор нэгдэж, шинээр хийгдэх “Ghost Rider” киноны гол дүрийг бүтээхээр болсныг Marvel Studios зарлалаа.Ghost Rider дүрийг өмнө нь жүжигчин Николас Кейж 2007 онд гарсан Ghost Rider, 2011 оны Ghost Rider: Spirit of Vengeance кинонуудад бүтээж байсан. Эдгээр кино нь тухайн үед Marvel Studios бус Sony Pictures-ийн эрхийн хүрээнд бүтээгдсэн учраас Marvel Cinematic Universe-ийн албан ёсны бүтээлд багтдаггүй. Харин энэ удаагийн бүтээлээр Ghost Rider анх удаа Marvel Cinematic Universe-ийн албан ёсны бүтээл болж байгаа нь онцлог юм.Энэ талаар жүжигчин Райан Гослинг “Ghost Rider бол миний багаасаа шүтэн биширч, нэг өдөр заавал бүтээхийг хүсдэг байсан дүр” хэмээсэн байна.Ghost Rider бол Marvel Comics-ийн хамгийн алдартай, хамгийн харанхуй өнгө аястай баатруудын нэг юм. Энэхүү дүр анх 1972 онд комикт гарч байсан бөгөөд гол санаа нь чөтгөртэй гэрээ байгуулсны улмаас ер бусын хүчтэй болсон өшөө авагч юм. Хамгийн алдартай дүр нь мотоциклийн үзүүлбэрчин Жонни Блэйз байсан бөгөөд хайртай хүнээ аврахын тулд чөтгөр болж хувирдаг.