Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.
Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс хийсэн урьдчилсан тандалтаар тухайн иргэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай байна. Мэргэжлийн байгууллагаас батлагдсан тохиолдолын нэгдүгээр хавьтлын 12 иргэнд PCR шинжилгээ хийхэд сөрөг гарчээ.
Тарваган тахлын идэвхтэй үе нь жил бүрийн 7-10 сар хүртэл үргэлжилдэг бөгөөд өндөр эрсдэлтэй үе нь найм болон есдүгээр сар юм. Иймээс ид идэвхтэй үе эхэлж байгаа энэ үед иргэд та бүхнийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг анхааруулж байна.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд: