Цахим спортын Counter-Strike 2-ын шинэ улирлын эхний S зэрэглэлийн тэмцээн болох “BLAST Bounty 2026 Season 2” долдугаар сарын 21-нд эхэллээ. Тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 32 баг оролцож, Мальтад болох финалын шатны найман эрхийн төлөө өрсөлдөнө.Онлайн шат долдугаар сарын 21–26-нд үргэлжилж, шалгарсан найман баг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-нд болох LAN финалд тоглоно.Монголын “The MongolZ” баг энэ тэмцээнд уригдсан 32 багийн нэг бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй анхны тоглолтоо долдугаар сарын 24-ны 19:30 цагаас HEROIC багийн эсрэг хийнэ.“The MongolZ” багийн хувьд бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, хоёр залуу тоглогчийг үндсэн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн. Багийн шинэ тоглогчдоор The MongolZ Academy багаас цахим спортын гараагаа эхэлж байсан 17 настай Ч.Золбаяр буюу tikuak болон 18 настай Д.Ирээдүй буюу DarkMeister гэх тамирчид багтсан билээ. Энэхүү өөрчлөлт нь багийн өмнөх бүрэлдэхүүнээс mzinho-г өөр баг руу явуулж, cobrazera-г сэлгээнд шилжүүлсэнтэй холбоотой юм.BLAST Bounty-ын онцлог нь багууд зөвхөн өрсөлдөгчөө хожихоос гадна шагналын сангийн тодорхой хэсгийг “bounty” хэлбэрээр цуглуулдаг шинэ системтэй. Нийт 1.15 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээн нь тоглогчдын зуны амралтын дараах CS2-ийн шинэ улирлын эхлэл болж байна.