Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

ИЗНН-ын дарга Б.Батбаатар Дүрмээ 4 удаа буцаалгасны эцэст Дээд шүүхэд бүртгүүллээ

ИЗНН-ын дарга Б.Батбаатар Дүрмээ 4 удаа буцаалгасны эцэст Дээд шүүхэд бүртгүүллээ
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 2
Улсын дээд шүүх Иргэний зориг ногоон намын Дүрмийн шинэчлэлийг бүртгэжээ.
Тодруулбал, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг хэлэлцээд намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж шийдвэрлэв.
Харин 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарыг хэлэлцээд “намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
ИЗНН Улс төрийн намын тухай хуульд Дүрмээ нийцүүлэн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч 4 удаа буцаагаад байсан юм. Хэрвээ энэ удаад Дүрмээ бүртгүүлж чадаагүй бол ИЗНН-ыг намын бүртгэлээс хасах байсан билээ. Тэгвэл өнөөдөр УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаанаар ИЗНН-ын дүрмийг бүртгэжээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн