Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ж.Эрдэнэбулган Цэцийн даргаар есөн сар л ажиллана

Нийтэлсэн 1 минутын өмнө
УИХ өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнийг томилсноор есөн гишүүн бүрдсэн. УИХ томилгоо хийсний дараа Цэцийн гишүүд хуралдаж даргаа сонгосон юм. Учир нь Цэцийн өмнөх дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болсон учраас оронд нь шинэ гишүүн томилж, даргаа ч сонгов.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн даргаар Ж.Эрдэнэбулганыг гишүүд 100 хувийн саналаар сонгосон. Тэгвэл Цэцийн шинэ дарга Ж.Эрдэнэбулганы бүрэн эрхийн хугацаа мөн л он гараад дуусах юм. Тодруулбал, түүнийг 2021 оны гуравдугаар сарын 26-нд Улсын дээд шүүхийн санал болгосоноор Цэцийн гишүүнээр томилж байсан билээ. Тиймээс 2027 оны гуравдугаар сарын 26-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна гэсэн үг. Тэгэхээр жил хүрэхгүй хугацаанд Цэцийн даргаар ажиллах уу, бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч үргэлжүүлэн ажиллуулах уу гэдэг мөн л асуултын тэмдэг үлдэж байна. Хэрвээ Ж.Эрдэнэбулганы бүрэн эрхийн хугацаа дуусмагц дараагийн даргаа сонговол Ж.Эрдэнэбулган есөн сар л Цэцийн даргаар ажиллах нь.
Цэцийн шинэ дарга Ж.Эрдэнэбулган гэж хэн бэ?
Ж.Эрдэнэбулган 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. Дундговь аймгийн шүүхээс ажлын гараагаа эхлүүлж, МУИС-д олон жил багшаар ажиллаж байжээ.
  • 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль,
  • 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,
  • 1995 онд хууль зүйн ухааны магистр,
  • 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан байна.
Ажлын туршлага
  • 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар,
  • 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
  • 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
  • 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх,
  • 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн,
  • 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн,
  • 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
  • 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн